Phone / Утас: 70117715, 99092015
  • EnglishEnglish
    • Mongolian Mongolian
  • HOME
  • ABOUS US
  • MENU
  • SERVICE
    • Beginners cookery courses
  • BLOG
    • Events
    • Veganism
  • RESERVATION
  • SHOP
  • CONTACT US
Monday, 31 October 2016 / Published in Ногоон хоол

Үр тарианы хэрэглээ, ач тус

 

seeds

ҮР ТАРИАНЫ ХЭРЭГЛЭЭ, АЧ ТУС

Үр тариа нь хүн төрөлхтөний хоол хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дэлхий дээр цагаан будаа, улаан буудай, эрдэнэшиш, арвай, хошуу будаа, шар будааг их тариалдаг. Улаан буудайг Европ, Энэтхэг, Төв Азийн орнууд их хэрэглэдэг бол цагаан будааг Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг Зүүн Өмнөд Азийн оронд ихээр тариалдаг. Харин Африк, Төв Америкийн орнуудад эрдэнэшишийн хэрэглээ давамгайлдаг байна. Үр тариаг цайруулаагүй болон цайруулсан хэлбэрээр үйлдвэрлэдэг. Цайруулаагүй буюу бүтэн үрт тариа нь үр хөврөл, хальс, цөм гэсэн хэсгүүдээс тогтоно. Үр хөврөл болон хальсыг нь цэвэрлэснийг цайруулсан үр тариа гэдэг.

Хальс нь үр тарианы жингийн 5 хувь орчмыг эзэлдэг бөгөөд эслэг, В1, В2 аминдэм, эрдэс бодисоор баялаг хэсэг юм. Үр тариаг цайруулахад хальс нь хаягддаг. Хальсны дор байрладаг давхаргыг алероны давхарга гэдэг. Энэ нь үр тарианы жингийн 8 хувь орчмыг эзэлдэг бөгөөд уураг, фосфор, В1 аминдэмээр баялаг, бага зэрэг тос агуулдаг, үр тариаг цайруулах явцад хальстай хамт хаягддаг. Үр тарианы жингийн 84-85 орчим хувийг эзэлдэг үндсэн хэсгийг цөм гэдэг. Энэ нь уураг, цардуул ихтэй боловч эрдэс бодис, аминдэм, эслэгийг маш бага агуулдаг.  Үр тарианы жингийн 2-3%-ийг үр хөврөл эзэлдэг бөгөөд энэ нь уураг, тос, эрдэс, аминдэмээр нэн баялаг хэсэг юм. Тариаг цайруулахад үр хөврөл нь хальс, алероны давхаргын хамт хаягддаг. Бүтэн, цайруулаагүй үр тариа нь уураг, нүүрс ус, В бүлгийн аминдэм, эслэгээр баялаг, төмөр, Е аминдэм, бусад бичил эрдэс бодис агуулдаг. Бүтэн үрт тарианы тогтмол хэрэглээ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалт, цусны даралт ихсэх зэрэг өвчний эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ.

Үр тариа нь 6-12% уураг агуулах бөгөөд үүнд альбумин, глобулин, глутин (проламин, глиадин, глютелин) уургаас тогтоно. Глютен нь улаан буудай, арвай, хөх тариа, хошуу будаанд байдаг бөгөөд зуурмагийн уян хатан чанарыг бүрдүүлж, хөөлтөд чухал үүрэгтэй. Үр тарианы уураг нь үл орлогдох аминхүчил болох лизинээр дутмаг. Тиймээс лизинээр баялаг шош, буурцагтай хамт хэрэглэх нь тохиромжтой. Шош, буурцаг нь үр тарианд байдаг метеонин аминхүчлээр дутмаг байдаг.

What you can read next

Ногоон болон цагаан хоол гэж юу вэ?
Төрөл бүрийн хатаасан шош, буурцаг, вандуйг боловсруулах арга

1 Comment to “ Үр тарианы хэрэглээ, ач тус”

  1. cara menggugurkan hamil says :Reply
    December 16, 2019 at 5:45 am

    now present in your city

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Search

Categories

  • Веганизм
  • Ногоон хоол

Recent Posts

  • Ногоон болон цагаан хоол гэж юу вэ?

    Ногоон болон цагаан хоол гэж юу вэ? Хүний шүд, ...
  • Төрөл бүрийн хатаасан шош, буурцаг, вандуйг боловсруулах арга

    Усанд 8-12 цаг дэвтээх явцдаа усыг 5-6 удаа сол...
  • Веган байхын учир

    Веган гэж юу вэ? Веганизм гэдэг нь амьтны гарал...
  • Яагаад веган гэж?

    Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын тал...

Archives

  • October 2016
  • HOME
  • ABOUS US
  • MENU
  • SERVICE
    • Beginners cookery courses
  • BLOG
    • Events
    • Veganism
  • RESERVATION
  • SHOP
  • CONTACT US

RECENT POSTS

  • Ногоон болон цагаан хоол гэж юу вэ?

    Ногоон болон цагаан хоол гэж юу вэ? Хүний шүд, ...
  • Төрөл бүрийн хатаасан шош, буурцаг, вандуйг боловсруулах арга

    Усанд 8-12 цаг дэвтээх явцдаа усыг 5-6 удаа сол...

CONTACT

Address: Usnii road 37a, Sukhbaatar district, Ulaanbaatar
/left side of State Circus/

Phone: +976 70117715, 99092015
Email: ddorjsash@yahoo.com
Web: www.boscoverde.mn

  • GET SOCIAL

Copyright © 2016-2020 Bosco Verde. All Rights Reserved.

TOP