Хаяг:

Улсын циркийн чанх зүүн талд

Утас:

7011 7715

Үр тарианы хэрэглээ, ач тус

ҮР ТАРИАНЫ ХЭРЭГЛЭЭ, АЧ ТУС

Үр тариа нь хүн төрөлхтөний хоол хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дэлхий дээр цагаан будаа, улаан буудай, эрдэнэшиш, арвай, хошуу будаа, шар будааг их тариалдаг. Улаан буудайг Европ, Энэтхэг, Төв Азийн орнууд их хэрэглэдэг бол цагаан будааг Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг Зүүн Өмнөд Азийн оронд ихээр тариалдаг. Харин Африк, Төв Америкийн орнуудад эрдэнэшишийн хэрэглээ давамгайлдаг байна. Үр тариаг цайруулаагүй болон цайруулсан хэлбэрээр үйлдвэрлэдэг. Цайруулаагүй буюу бүтэн үрт тариа нь үр хөврөл, хальс, цөм гэсэн хэсгүүдээс тогтоно. Үр хөврөл болон хальсыг нь цэвэрлэснийг цайруулсан үр тариа гэдэг.

Хальс нь үр тарианы жингийн 5 хувь орчмыг эзэлдэг бөгөөд эслэг, В1, Ваминдэм, эрдэс бодисоор баялаг хэсэг юм. Үр тариаг цайруулахад хальс нь хаягддаг. Хальсны дор байрладаг давхаргыг алероны давхарга гэдэг. Энэ нь үр тарианы жингийн 8 хувь орчмыг эзэлдэг бөгөөд уураг, фосфор, В1 аминдэмээр баялаг, бага зэрэг тос агуулдаг, үр тариаг цайруулах явцад хальстай хамт хаягддаг. Үр тарианы жингийн 84-85 орчим хувийг эзэлдэг үндсэн хэсгийг цөм гэдэг. Энэ нь уураг, цардуул ихтэй боловч эрдэс бодис, аминдэм, эслэгийг маш бага агуулдаг.  Үр тарианы жингийн 2-3%-ийг үр хөврөл эзэлдэг бөгөөд энэ нь уураг, тос, эрдэс, аминдэмээр нэн баялаг хэсэг юм. Тариаг цайруулахад үр хөврөл нь хальс, алероны давхаргын хамт хаягддаг. Бүтэн, цайруулаагүй үр тариа нь уураг, нүүрс ус, В бүлгийн аминдэм, эслэгээр баялаг, төмөр, Е аминдэм, бусад бичил эрдэс бодис агуулдаг. Бүтэн үрт тарианы тогтмол хэрэглээ нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалт, цусны даралт ихсэх зэрэг өвчний эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ.

Үр тариа нь 6-12% уураг агуулах бөгөөд үүнд альбумин, глобулин, глутин (проламин, глиадин, глютелин) уургаас тогтоно. Глютен нь улаан буудай, арвай, хөх тариа, хошуу будаанд байдаг бөгөөд зуурмагийн уян хатан чанарыг бүрдүүлж, хөөлтөд чухал үүрэгтэй. Үр тарианы уураг нь үл орлогдох аминхүчил болох лизинээр дутмаг. Тиймээс лизинээр баялаг шош, буурцагтай хамт хэрэглэх нь тохиромжтой. Шош, буурцаг нь үр тарианд байдаг метеонин аминхүчлээр дутмаг байдаг.

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest
Захиалга

Захиалга өгөх хуудас