Манай ресторан нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Bosco verde” гэдэг нь “Ногоон төгөл” гэсэн утгатай Итал гаралтай үг юм.
Монголын анхны веган европ, итал үндэсний хоолны ресторан бөгөөд ургамалд суурилсан амьтны гаралгүй хүнсний бүтээгдхүүнээр европ, итал үндэсний уламжлалт хоолыг хийж, эрүүл аюулгүй, энэрэнгүй хоол болох веган хоолыг дэлгэрүүлэн сурталчлах зорилготой.