Веган

Сургалт

Веган хоол буюу эрүүл, зөв зохистой хооллолтын талаар сонирхож буй хүмүүс, веган, цагаан хоолны ресторан болон веган хоол хийж сурахыг хүссэн бусад хоолны газруудын тогооч нарт зориулан веган хоолны сургалтыг өөрийн ресторанд түшиглэн явуулж байна.

Та сургалтанд хамрагдсанаар  олон төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцаг, шош, жимс, жимсгэнэ ашиглан европ, азийн үндэстнүүдийн олон төрлийн веган  хоол, зууш, салад, ундаа, амттануудыг хийж сурна.

Сургалтын зөвлөхөөр Итал улсын иргэн, хүн судлаач, Италийн залуучуудын холбооны сургалтыг санаачлан хэрэгжүүлэгч Б.Давид болон хоол хүнсний технологийн мэргэжилтэн, мастер тогооч нар хамтран ажиллах болно.

Манай харьяа Монголын нийтийн бүжгийн холбооны тэргүүн, Ази тивийн аварга, Мэргэжсэн бүжгийн багш МУСТА Б.Булганбаяр/99222177/ бүх төрлийн бүжгийн сургалт, Отгоо багштай /91118234/ иог бясалгалын сургалтууд явагдаж байна.

Дээш