Цагаан гааны дарс

Цагаан гаатай дарсны эмчилгээний ач холбогдол.
Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоол шингэцийг идэвхижүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба ба өтгөн хатахад тустай байдаг. Харин цагаан гааг хэрх өвчин болон элдэв үрэвслийн гаралтай өвчний үед хэрэглэхэд тустай байдаг ба гаж нөлөө илрэх нь ховор байдаг. Мөн цагаан гаа нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба мөөгөнцөрүүдийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.

Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэж цусны эргэлт сайжрах нь эсийн бодисын солилцоог сайжруулж, эд эрхтэний агчил цочрол мэтийг багасгадаг. Японд хийсэн нэгэн судалгаагаар бол цусны даралтыг бууруулахаас гадна зүрхний ачаалалыг багасгадгийг харуулаад байна.

Мөн цагаан гааг хоол ундны зүйлээс биед орсон холестролын хэмжээг бууруулдаг, биед учирсан исэлдэлийг багасгаж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй болохыг саяханы судалгаанууд нотлоод байна.

 

  • Үнэ29000 ₮