Маалингын тос

Зүрхний хамаалалт
Гренландын эскимосууд хамгийн хүчтэй, эрүүл зүрхтэй байдаг. Эмч нар ингэж баталдаг. Тэдний гайхамшигт “зүрхний” урт наслалтын нууц нь гүн усан доор нуугдаж байдаг. Хорин таван жилийн өмнө эрдэмтэд хойд мөсөн далайн загасны тосноос зүрх болон судасны эсүүдийн залуу насыг хадгалдаг байгалийн гаралтай гайхамшигт бодисуудыг нээсэн. Энэ бол Омега-3 поли ханаагүй тосны хүчлүүд бөгөөд тэдгээргүйгээр өнөө үед хүний эрүүл мэндийг төсөөлөх ч аргагүй юм. Гэвч илүү их үр дүнтэй ургамлын гаралтай Омега-3 поли ханаагүй тосны хүчлүүд мөн байдаг байна. Тэдгээрийг саяхан сибирийн маалингын үрнээс олж нээсэн байна. Амьтны гаралтай тосноос ялгаатай нь тэд ямар ч холестерин агуулдаггүй, иймээс зүрх хамгаалах илүү хүчтэй үйлчилгээтэй байдаг. Өнөө үед эмч нар маалингын тос нь зүрх болон үе мөчний эмгэгүүдийн үед, мөн тархины цусан эргэлт хямарсан тохиолдол болон харшлын гаралтай эмгэгүүд, чихрийн шижингийн эмчилгээнд сайнаар нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Түүгээр ч зогсохгүй тухайн бүтээгдэхүүний найрлага дах маалингын тосны Омега-3 поли ханаагүй тосны хүчлүүд чацаргана, шар буурцагны болон хушны тосны байгалийн гаралтай исэлдэлтийн эсрэг бодисуудаар хүчирхэгжсэн.

Маалингын үр
Энэ нь булчингийн жинг нэмэгдүүлэх ид шидтэй гайхалтай хүнсний тоонд зүй ёсоор орно. Зөвхөн уургаар баялаг хүнс энэ жагсаалтад орохгүй. Шим тэжээлт бодис ч булчингийн жинд сайнаар нөлөөлдөг. Яг л ийм хүнс бол маалингын үр юм. Шим тэжээлийн өндөр агууламж нь зүрхийг тэтгэж, уургийг нөхөж, өөхийг шатаадаг байна. Омега-З-аар туйлын баялаг учраас жин хасах үед, чихрийн шижин, зүрхний эрүүл мэндэд ээлтэй. Үүнийг тараг, амуу тариа, салат, зууш зэрэгтэй хольж идэхэд тохиромжтой байдаг. Өрөөний температурт байлгавал сөргөөр нөлөөлөх учраас хөргөгчинд хадгалах хэрэгтэйг санаарай.

Сайн болон муу тоснууд гэдэг нь юу вэ?

Тэд бидний сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сайн тоснууд бидний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Бие махбодийн эс бүрт сайн тосны хэрэгцээ байдаг. Сайн тос гэдэг нь хушга, маалингын үр, чиа ургамлын үр, загасны тосонд агуулагддаг ханаагүй тос буюу Омега-3 болон Омега-6 тосны хүчлүүд юм. Муу тос буюу ханаагүй тос нь байгальд байдаггүй бөгөөд боловсруулсан хоол хүнсэнд агуулагддаг. Эдгээр тос нь зүрх судсанд хуримтлагдаж, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн тэдгээр нь эсийн бүрхэвчийг гэмтээж, улмаар мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг.

Маалингын үрийн тос /боловсруулаагүй/
Энэхүу тосыг Оросын Алтайн хязгаар нутагт ургасан маалингын үрнээс “Хүйтнээр шахах” аргаар гаргаж авсан. Энэ арга нь уг үрэнд байдаг байгалийн бүхий л ашигтай бодисуудыг хадгалж авч үлддэгээрээ онцлогтой. Маалингын тос нь эрүүл хооллолтын үнэт бүтээгдэхүүн юм. Энэхүү тос нь хоол боловсруулах болон зүрх судасны системд тааламжтайгаар нөлөөлж, арьсны өнгийг сайжруулна. Маалингын үрийн тосыг байнга хэрэглэх нь бие организмаас хорт бодисыг гадагшлуулах, холестериныг багасгах сайн үр нөлөөтэй болно.
Маалингын тос нь Омега-3, Омега-6 тосон хүчил, витамин В, Е, С, селен, хром, кремний зэрэг микроэлементүүдийн найрлагатай. Омега-3 ба Омега-6 нь хүний биед үл нийлэгжих ханаагүй тосны поли хүчил бөгөөд эдгээрийг зөвхөн хоол хүнсээр нөхөх боломжтой. Омега-3 болон Омега-6 нь эсийг бүрэлдүүлэхэд оролцдог төдийгүй эсийн үйл ажиллагааны зохицуулагч болдог. Мөн триглицеридийн төвшинг бууруулах тромбоцит болон фибриногений бөөгнөрөл, наалдалтыг багасгах замаар зүрх судасны өвчний эрсдэлийг багасгахад нөлөөлнө. Цус шингэлэх, судасны дотор хананд бэхлэгдсэн өөхөн товрууг хайлуулах зэрэг 3 давхар үйлчилгээг нэг дор үзүүлнэ.

Маалингын тосон дах Омега-3 нь загасны тосон дах Омега-З-аас илүү их хэмжээтэй байдаг.

Тосон дах идэвхтэй элементүүд нь хоол боловсруулах болон зүрх судасны үйл ажиллагааг хэвийн явуулахад тааламжтайгаар нөлөөлж, дархлааг сайжруулах, жин бууруулах, биед байгаа хорт бодис, холестериныг гадагшлуулах үйлчилгээтэй.

Маалингын тос нь оливын тосны адил бүх төрлийн хоол хүнс, ялангуяа ногооны салатанд хэрэглэхэд тохиромжтой.

Тагийг онгойлгосон бол бүтээгдэхүүнийг хүйтэн, сэрүүн, харанхуй орчинд 3 сараас илүүгүй хугацаанд хадгалж хэрэглэнэ.

100 грамм бүтээгдэхүүний илчлэг: өөх тос 100 грамм, илчлэг 900 ккал/3762 кЖ.

 

Хэрэглээ:

Өдөрт цайны халбагаар 2-3 удаа хэрэглэнэ.

  • Үнэ20000 ₮