Витамин Д-гээр баяжуулсан  кальца, магни

Энэхүү бэлдмэл нь дээр дурдсан Кальци агуулснаас гадна Магни-г давхар агуулсан.

Кальци дутагдлын үед хүн учир шалтгаангүй уурлах, үс, хумс хэврэгших, сэтгэл байнга түгших, арьсны өвчинд өртөмтгий болох, нойргүйдэх, цусны даралт ихсэх, хөл гар бадайрч мэдээгүй болох, зүрх ойр ойрхон хүчтэй базлах, өсөлтгүй болох, буйл үрэвсэж өвдөх, шүд үйрэх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

Энэхүү кальцийн бэлдмэл нь  бөгөөд яс сийрэгжих, даралт ихдэх, толгой дүүрэх, бүдүүн гэдэсний болон нойр булчирхайн хорт хавдар үүсэх, хумс хэврэгших зэргээс урьдчилан сэргийлж чадна.  Кальци нь хөдөлгөөн багатай, хөлрөмтгий, нойр муутай, турах сонирхолтой, хоолны дэглэм сахиж байгаа хүмүүсийн зайлшгүй хэрэгцээ юм.

Магнийн дутагдал нь зүрх судасны олон өвчний шалтгаан болдог тухай АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна.

–  Бие организм энергийг бий болгогч ферментүүдийн болон дааврын олон урвал, нүүрс усны солилцоо, ДНК-ийн нийлэгжилт, биен дэх Кальци, Калийн шимэгдэлтийг дэмжиж өгдөг.

–  Магни нь цусны бүлэгнэлтэд идэвхитэй оролцож, эс дэх Кальци, Натрийн тэнцвэрийг зохицуулдаг.

–  Магнийг хангалттай хэмжээгээр авч байгаа тохиолдолд зүрх жигд ажиллаж, судас, булчингийн тонус хэвийн байж, даралт тогтвортой байдаг байна. Мөн цусан дахь Магнийн хэмжээ их байвал холестерины хэмжээ бага байдаг тухай тогтоосон байна.

–  Магни нь тархины судасны хананд бусад эдийг бодвол хоёр дахин их байдаг учир Магнийн дутагдал нь стресст амархан орох нөхцөл болдог. Хэрэв биед Магни бага байвал хүн уурлах, ядрах, нойргүйдэх, толгой өвдөх, шөрмөс татах, хоолны дуршил муудах, бөөлжис цутгах,  дотор муухайрах, нойрмоглох, амархан ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

–  Магнийн дутагдлын үед цусны улаан эсийн уян хатан чанар муудаж, улаан эсийн амьдрах хугацаа богиносож улмаар цус багадалт аажим үүснэ.

–  Магни нь бидний ууж идэж байгаа хоол хүнсээр авах бүхий л энергийг эд эс бүхэнд хүргэн шингээгч гол эрдэс юм.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон 2 үрлээр өдөрт 2 удаа хоолны үеэр усаар даруулж ууж хэрэглэнэ.

  • Өдөр тутмын ясны гайхалтай бэхжүүлэгч
  • Биенд шаардлагатай кальци, магнийг өгч чаддаг
  • Витамин Д-р баяжуулсан

Та яс болон булчиндаа амин дэм хайж байгаа бол тэр чинь яг энд байна. Энэхүү био-идэвхит бүтээгдэхүүн нь биенд шаардлагатай кальци, магнийг өөртөө агуулж байдаг ба мөн витамин Д-р баяжуулсан байдагаараа онцлогтой.

  • Үнэ46000 ₮