Бидний тухай

Манай ресторан нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Bosco verde” гэдэг нь “Ногоон төгөл” гэсэн утгатай Итал гаралтай үг юм.

Монголын анхны итал үндэсний веган хоолны ресторан бөгөөд ургамалд суурилсан амьтны гаралгүй хүнсний бүтээгдхүүнээр европ, итал үндэсний уламжлалт хоолыг хийж, эрүүл  аюулгүй, энэрэнгүй хоол болох веган хоолыг дэлгэрүүлэн сурталчлах зорилготой.

Веган амьдралын хэв маягийг сонгож, эрүүл, зөв зохистой хооллох дэглэм сахиж буй хүмүүст урьд хэрэглэж байсан хоолнуудыг амьтны гаралгүй, ургамалд суурилсан бүтээгдэхүүнээр хийж, хэрэглэж заншсан  хоолнуудаа/лазанья, риссота, пицца, бургер, шницел гэх мэт/ веган маягаар байнга идэж болох юм байна гэдгийг ухамсарлуулах зорилтыг тавьсан.

Bosco verde  ресторан нь орчин үеийн Итал, Европ маягийн хэв загвартай, дотоод засал нь уран зураг чамин тансаг хийцтэй сувинерээр чимэглэн  40 хүний суудал бүхий үндсэн заалнаас гадна  V.I.P өрөөг таны таашаал, тав тухад нийцүүлэн засаж тохижуулснаас гадна ажил хэрэгч хүмүүн та манай рестораны аль ч хэсгээс өндөр хурдны утасгүй интэрнетийн (WiFi ) үйлчилгээг ашиглах боломжтой.

Манай ресторанд  тухлан суух V.I.P өрөөнд бизнес, гэр бүл, найз нөхдийн уулзалт хийх, хайртай дотны хүмүүстэйгээ халуун дотно зоог барих аль алиныг нь бодолцсон төгс орчин, дээд зэргийн үйлчилгээ, эерэг дулаан энергитэй хамт олон таныг хүлээж байна.

Та бүхнийг урьж байна

Ногоон хоолтон болж, байгал орчноо хамгаалцгаая

Дээш